Хүний мах шиг амттай бургер

Бусад

Ургамлын гаралтай мах боловсруулдаг Шведийн "Oumph" компани "хүний мах шиг амттай" бургер хийжээ. Компанийн үүсгэн байгуулагч Андерс Линден "Хүний мах ямар амттай болохыг мэдэхгүй ч төсөөллөөрөө шинэ амт бүтээсэн" хэмээв.

Компани өнгөрсөн жилийн Халливоны баяраар Стокхолм хотод хоолны машин гаргаж шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд энэ жилийн " Каннын арслангийн наадам"-аас бүтээлч санаагаараа "Мөнгөн шагнал"-ыг хүртжээ.

Компани ургамлын гаралтай махыг малын гаралтай мах шиг амттай болгож, хүмүүсийн хооллолтыг өөрчлөх зорилготой. "Хүний мах шиг амттай" бургерт мөөг, шар буурцаг, улаан буудайн гурил, ургамлын гаралтай тос болон зарим нууц жорын амтлагч орсон гэн.