Шумуулд хазуулахаас хэрхэн сэргийлэх вэ

Бусад

Аялал болоод амралт зугаалгын оргил үе ирж, хүн бүхэн л хөдөө газрыг зорьж байна. Гэхдээ хөдөө хээр дураараа аялах хэдий сайхан ч хөнөөлт дайсан бишгүй таарах нь жаахан тиймхэн... Тэр бол мэдээж заналт шумуул. Тэднээс хэрхэн сэргийлж болох хялбархан зөвлөгөөг хүргэе.

Эфирийн тос: Лаванда цэцэг, бамбай өвс, эквалипт, шимтэглээ цэцэг, улаан гоньд, ганга, халуун ногоо, цайны мод, хуш зэргийг өөртөө агуулсан эфирийн тос нь цусанд дурлагч шавжийг устгах шидтэй байдаг. Үүнийг та өөрийн түрхэж хэрэглэдэг, нарны болон өдрийн тосондоо хольж түрхэж болно.

Ургамал:Түрүүтэй гаа, миртл, розмарин болон шимтэглээ цэцэг зэрэг нь шумуулны эсрэг онцгой нөлөөтэй. Энэхүү ургамлуудыг та гэртээ тарьж ургуулснаар шумуул дахиж гэрт тань орж ирнэ хэмээн санаа зовох зүйлгүй болно.

Нимбэг: Та нимбэгийг хэдэн хэсэг хэрчиж, орныхоо ойролцоо тавьж, цонхоо онгойлгон тааваараа унтаарай. Учир нь нимбэг нь шумуулыг өөрөөсөө холдуулан, үргээх үүрэгтэй байдаг тул бүхэл шөнийн турш таныг хамгаална.

Ахуйн аргаар хор бэлтгэх: Танд нэг грамм эсгэгч, 200 мл ус, 50 гр элсэн чихэр болон ундааны сав хэрэг болно. Ундааны савны дээд хэсгийг хайчилж аваад дээрх орцуудаа хийж хутгаад дээд хэсгийг урвуу харуулж тавиарай.

Боргоцойгоор утах: Боргоцойг шатааж утаа гаргах нь шумуулыг өөрөөсөө холдуулж үргээдэг. Үүнтэй адилаар аргалыг ч мөн шумуул үргээх үүднээс шатааж, утаа гаргадаг гэдгийг та бас мэдэх бизээ.

Сонгино, сармис: Шумууланд хазуулсны дараа загатнаж, хорсож бие тавгүйтдэг. Харин та энэ үед хазуулсан хэсэгтээ хэрчсэн сонгино тавиад үзээрэй. Улайсан хэсэг нь удахгүй арилах төдийгүй хорсох загатнах зэргийг багасгадаг байна шүү. Сармисны тухайд бага зэрэг усанд хийж, шүүсээр нь хазуулсан хэсгээ арчаарай.

Хүнсний сода: Гэртээ ашиглаж болох бас нэгэн хялбар арга бол хүнсний сода ашиглах бөгөөд гурван халбага хүнсний содыг нэг халбага усаар зуурч өтгөрүүлнэ. Үүнийгээ хазуулсан хэсэгтээ түрхээд, хатаах бөгөөд хатсаны дараа угааж арилгаарай.

Халбага: Халуун усанд хийж, халаасан халбагыг хазуулсан хэсэгтээ нааж, хэсэг хугацаанд байлгана. Улмаар 4-5 минут болсны дараа шумууланд хазуулсан хэсэг тань загатнаж, хорсохоо больсон байх болно.