Бөгж зүүсэн лууван

Бусад

Аз гэдгийг бид бүгд өөр өөр байдлаар харж, ойлгодог зүйл юм. Зарим хүмүүсийн хувьд аз гэдэг нь эд баялаг, тансаглал дээр байдаг бол зарим нь үүнийг тааламжтай амралт, эрүүл мэнд, хайр дурлал гэж үздэг. Эдгээр арван хүн болон тэдний түүхүүд таны азанд итгэдэг, итгэдэггүй хандлагыг өөрчлөх болно. Хэдийгээр хувь тавилан эдгээр хүмүүст багагүй зовлон бэрхшээл учруулсан ч аз үнэхээр тэднийг дайрсан юм.

  Лена Палссон гэгч эмэгтэй ногооныхоо талбайд ажиллаж байхдаа 16 жилийн өмнө алга болгосон сүйн бөгжөө луувантай хамт олжээ. Уг бөгжний загварыг Лена өөрөө гаргаж байсан бөгөөд хоолны ширээн дээр тайлаад тавьсны дараа алга болгосон байна. Энэ явдал 1995 онд болжээ. Магадгүй бөгж ногооны бордооны хувинд унаж, дараа нь ногооны талбайд соёолон ургаж байсан луувангийн үрэн дээр таарсан үнэхээр азтай хэрэг билээ. Хэрэв яг тэр лууван бөгжийг онож ургаагүй бол одоо ч гэсэн эзэн бөгж олохгүй байх байсан болов уу.