“СҮМБЭР СУМЫН ТӨВД БАРИГДАХ 2.8КМ АВТО ЗАМ”-ЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Улс төр

“СҮМБЭР СУМЫН ТӨВД БАРИГДАХ 2.8КМ АВТО ЗАМ”-ЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО./2022.05.28/

 

 Улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 онд “Сүмбэр сумын төвд баригдах 2.8км авто зам”-ын барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд 2022 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Бид бүхэн хууль журмын дагуу тендер шалгаруулалтыг зарлан гүйцэтгэгчээр “Алтай рөүд” ХХК шалгарч, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шав тавих ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд болон албан хаагчид, сумын ард иргэд оролцлоо.

Уг ажлын хүрээнд 2022 онд Нэгдсэн эмнэлгээс Төмөр замын гарам хүртэлх 655 метр авто замыг 100 хувь гүйцэтгүүлж ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна.