МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

Улс төр

❇️ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

 

❇️ “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичигт дэвшүүлсэн хөгжлийн зорилгодоо тулгуурлан Засгийн газраас 2023 онд онцолж, чухалчилсан зорилтуудад хүрэхийн тулд яам, агентлаг, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэх арга хэмжээгээ төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлжээ.

 

❇️ Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 5 бүлгийн хүрээнд 18 зорилт бүхий 75 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

❇️ Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнүүд нь үндсэндээ дараах таван чиглэлд нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц дэвшил гаргахыг гол болгосон байна.

 

1. Боловсролын чанарыг ахиулах

2. Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх

3. Хөдөлмөрийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх

4. Гүйцэтгэл, чанар, бүтээмжийг урамшуулсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх

5. Эдийн засгийг тэлэх, ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлэх

 

👇 Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.