ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ШИНЭЭР БАРИГДАНА

Улс төр

Барилга бүтээн байгуулалт нэмэгдэх, агаарын бохирдлыг бууруулах, төв суурин тэлэхийн хэрээр дулаан хангамжийн хүрэлцээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Дулааны цахилгаан станц шинээр барих асуудлыг мөн Засгийн газарт хүргүүлэн ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр станц барих ажлыг шийдвэрлэхээ хэллээ.

 

Даланзадгад сум 2000 он хүртэл дулааны хангамжийг уурын зуухны халаалтаар авч байсан бол 6 мВт ДЦС анх 2000 онд баригдан ашиглалтад орсноор уурын зуухыг халж байлаа.

2012 онд орон нутгийн төсвөөр 3 мВт станцын өргөтгөл барьснаар дулааны хангамжийн хүчин чадал нэмэгдэж өнөөг хүртэл Даланзадгадчууд өвлийг давж ирсэн байдаг юм. 

  • Одоо бол зайлшгүй шинээр Дулааны станц барих шаардлага нэгэнт үүссэн.