БШУЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Улс төр
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Тус аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд:
✅ Төсвийн шинэчлэл
✅ Боловсролын багц хуулийн төсөл
✅ Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө
✅ Сурагчдын хоцрогдлыг оношлох гарааны үнэлгээ
✅ Ариун цэврийн байгууламж
✅ Сэтгэл зүйч ажиллуулах
✅ Ёс зүйн жил зэрэг томоохон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа талаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга илтгэлдээ дурдлаа.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх “Гүйцэтгэлийн үнэлгээ”-г улс орон даяар зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Өвөрхангай аймагт гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулж буйтай танилцсан.
Мөн аймагт ажиллахдаа Өвөрхангай аймгийн Засаг даргатай уулзав. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Өвөрхангай аймгийн Засаг дарга хоорондын байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн талаар ярилцлаа.