Шимпанзе үл мэдэгдэх хэлээр харилцдагийг эрдэмтэд тогтоолоо

Бусад

Герман дахь Макс Планкийн Хүний хувьсал судлалын их сургуулийн эрдэмтэд амьтны хүрээлэнгийн насанд хүрсэн шимпанзенуудын 5000 гаруй бичлэгийг судалсны үндсэн дээр тэд маш баялаг “үгийн сантай” түүгээрээ өөр зуураа харилцдаг болохыг олж тогтоосноо шинжлэх ухааны Communications Biology хэвлэлд нийтэлсэн байна. Тэдний олсон бичлэг нийтдээ 900 цаг болжээ. Эрдэмтэд шимпанзенуудын гаргаж байгаа дуу авиа нь тодорхой мэдээлэл агуулдаг гэдгийг өмнө нь мэдэж байсан ч энэ нь ийм өргөн хүрээтэй гэж төсөөлөөгүй байсандаа ихэд гайхжээ.

“Бидний судалгаагаар шимпанзе маш нарийн бүтэц, тогтолцоотой өмнө нь үзэж байснаас хамаагүй нарийн харилцааны хэрэгсэлтэй болох нь тогтоогдлоо” гэж эрдэмтэд мэдэгдсэн байна.

Шинжээчид шимпанзегийн харилцаанд байдаг архирах, гонгинох, аахилах зэрэг 12 төрлийн дуу авиаг судлан эдгээр нь тодорхой нөхцөл байдлаас үүдэн өөр өөр байгааг анзаарчээ. Тухайлбал хүнс хоолны үеэр нэг төрөл байхад уурлаж бухимдахад бас өөр. Мэдээж шимпанзегийн энэ “хэл” хүнийхийг бодвол ядуу ч эрдэмтдийн өмнө нь тооцоолж байснаас илүү баялаг болох нь тодорхой болжээ.