Дэлхийн дулаарлаас болж хүн жилд 44 ЦАГААР БАГА УНТАХ НЬ

Бусад

Дэлхийн дулаарлын улмаас хэт халуунд хүмүүс орой унтаад, эрт сэрдэг болсноор жилд өмнөхөөсөө 44 цаг бага унтдаг болж байна гэж 68 орны хүмүсийн нойр судалсан эрдэмтэд One Earth сэтгүүлд бичсэнийг оросын “Газета.ру” хэвлэл нийтэлжээ. “Юун түрүү энэ халуунд хүмүүс орой унтаж, эрт сэрдэг боллоо. Агаарын температур өсч байгаа нь хүмүүсийн нойронд ийн нөлөөлж байна” гэж Копенгагений их сургулуийн эрдэмтэн Келтон Майнор хэлж байна.

Үүнийг тодорхойлохын тулд судлаачид тусгай бугуйвчийн тусламжтайгаар насанд хүрсэн 47 мянган хүний нойрыг судалж долоон сая бичлэг аван боловсруулан судалжээ. Эндээс үзэхэд агаарын температур 30 хэмээс дээш гарахад нойр 14 минутаар багассан гэнэ.