УСНЫ НӨӨЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг
✅Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу БОАЖ-ын сайдын 2022 оны А/155 тушаалаар Усны нөөцийн зөвлөлийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
✅Тус зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гадаргын болон газрын доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлын тайланг хэлэлцэж, усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах, усны нөөц ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй юм.
✅Усны нөөцийн зөвлөл /2022.05.12/-нд 2022 оны анхдугаар хурлаа зохион байгуулж байна.
✅Тус хурлаар үндсэн зургаан асуудал буюу газрын доорх усны эрэл хайгуулын судалгааны ажлын 5 тайлан, усалгаатай газар тариалангийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хурал үргэлжилж байна.