ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, хамтран Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” сургалтыг Төрийн албаны зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төсөлтэй хамтран зохион байгуулж байна.
Сургалтад ерөнхий боловсролын 848 сургуулийн ёс зүйн зөвлөлийн 5900 гишүүн оролцож байна.
Төрийн албан хаагчийн үнэт зүйл
Төрийн албан хаагчийн сэдэл, ёс зүйн хэм хэмжээ
Байгууллагын соёлыг бүтээхэд ёс зүйн зөвлөлийн үүрэг оролцоо
Өрөөсгөл хандлага ба хэвшмэл ойлголт
Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн журмын шинэчилсэн төслийн танилцуулга