Хөвсгөл аймагт хилийн цэргийн шинэ анги барина

Бусад

Хөвсгөл аймагт Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги дангаар үйл ажиллагаа явуулж,  мянга гаруй км хилийн хамгаалалтыг хариуцаж буй. Тус бүс нутагт хилийн дэглэмийн зөрчил ихээр гардаг. Тиймээс хил хамгаалалтын нягтралыг сайжруулах зорилгоор шинэ анги байгуулах шав тавьлаа.

Цагаан-Уул суманд байгуулах шинэ ангийг Сулинхээрийн отрядын жишиг зургаар барих бөгөөд штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байх юм.

Ангийн барилга угсралтыг хилийн 0119 дүгээр анги гүйцэтгэх бөгөөд ангийн үндсэн барилга байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Анги байгуулагдсанаар хил хамгаалалт сайжирч, орон нутгийн иргэдэд ч ажлын байр нэмэгдэх юм.