УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: НДШ-ийн хөнгөлөлт, буцаан олголтоос илүү нийгмийн даатгалын дарамтаас чөлөөлж, дэмжиж ажиллах хэрэгтэй

Улс төр

Төсвийн тодотголд 1 саяас доош цалинтай иргэдэд Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь буцааж олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тодруулжээ. 

Тэрбээр энэ талаараа "Хүмүүсийг ихээхэн төөрөгдүүлж, бухимдуулаад байгаа НДШ-ийн хөнгөлөлт, буцаан олголтын талаар саналаа хэлж, тодруулга авлаа. Нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдэд улсын төсвөөс буцаан олголт хийхээс илүүтэй ажил олгогч нар, аж ахуйн нэгж, компаниудыг нийгмийн даатгалын дарамтаас чөлөөлж, дэмжиж ажиллах хэрэгтэй. Үүний үр дүнд ажил олгогч нарын нуруун дээрх ачаа хөнгөрч, шууд болон шууд бусаар ажилчдаа дэмжих боломж бүрдэнэ" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.