Увсын иргэдийн амьдрал чухал, Улаанбаатарын иргэдийн амьдрал чухал биш юм уу

Улс төр
"ТЭЗҮ нь бэлэн Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хөндсөн LRT хөнгөн галт тэргийн асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс төсвийн байнгын хороонд унагаав. Тэгсэн хэрнээ Увс аймагт төсвөө тавиад явж байна.
Увсын иргэдийн амьдрал чухал, Улаанбаатарын иргэдийн амьдрал чухал биш юм уу?
Яагаад нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаад зоригтой ажиллаж болдоггүй юм. Хэрэв LRT хөнгөн галт тэргийн төслийг төсвийн байнгын хороо дахиж хэлэлцэхгүй бол төсвийн тодотголыг дэмжихгүй.
Хотоос сонгогдсон Түр хорооны 24 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ