Зеленский: Оростой 10 жил байлдахад бэлэн байна

Улс төр

 

Украин улс Оростой 10 жил ч байлдаж чадна гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский CNN телевизэд дөрөвдүгээр сарын 17-нд өгсөн ярицлагадаа  мэдэгдсэн байна. Тэр бас хэлэлцээр хэдий л түргэн эхэлбэл төдий сайн, гэхдээ өөр хувилбар байж болох юм гэжээ. “Бид оростой 10 жил байлдаж ч чадна” гэж Зеленский онцолжээ. Украины ерөнхийлөгч харин өөрийн нь улс газар нутгаасаа өгч чадахгүй гэсэн байна. Үүний зэрэгцээ Зеленский Киевт зэвсэг нийлүүлэхийг Өрнөдөд уриалжээ.

Владимир Зеленский үүний өмнө Киевээс Украин улс Умард Атлантын гэрээний байгууллагад элсэхээс татгалзах, Крымын статусын асуудлаар Москватай хэлэлцэхэд бэлэн байна, гэхдээ зөвхөн оросын цэргийн тусгай ажиллагааг зогсоосны дараа л ярилцана гэсэн юм. Украины тэргүүнийхээр бол хоёр тал тодорхой асуудлаар хэлэлцэх талаар ойлголцох шатанд байгаа гэнэ. Москва болохоор  газар нутгийг төвийг сахьсан статустай байлгах, үүний дараа л цэргээ гаргана гэж байгаа юм. Украин ч үүнийг хүлээн зөвшөөрч болох юм гэж тэр хэлжээ.

Украины тал Оростой хэлэлцэх хэлэлцээрийн шинэ төсөл өгсөн, үүнд туркийн Стамбул дахь хэлэлцээрээс ухарсан зүйлүүд байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 7-нд мэдэгдсэн юм. Тухайлбал Украины тал Крым, Донбассын асуудлаар хоёр орны тэргүүний хэмжээнд ярилцъя гэсэн, харин Оросын тал үүнийг хүлээн авах боломжгүй зүйл гэж байгаа юм байна.