Б.Батцэцэг: Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй

Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр  "Монгол Улсад биологийг зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. Яриа хэлэлцэл огт хийгдээгүй, энэ талаар яригдаагүй. Хардах эрх хэнд ч бий. Ялангуяа цар тахлын үед бүхий л улс оронд вирустай холбоотой хамтын ажиллагаанууд идэвхижсэн. Зөвхөн Монголд ч биш. ОХУ-ын сонинд 3-4 удаа, БНХАУ-д ч энэ талаар нийтлэгдсэн.

Монгол Улсын гадаад бодлого маш нээлттэй, зарчмаа ч баримталж ажилладаг. ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа хүмүүст, зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй байна.  Энэ өдрүүдэд гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж гаргах, хардаж болох үйл ажиллагааг нягталсан ба ҮАБЗ-д сонсгол хийх үүргийг Ерөнхийлөгч өгсөн. Монгол Улсад биологийг зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй гэсэн үндэслэлийг сая хуралд танилцууллаа. Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш хэвлэлийн дайн ч эрчимтэй байна. Маш олон хардалтууд гарч ирсэн. Янз бүрийн буруу ташаа мэдээллийг албаар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дурын хүн илэрхийлж болж байна. Хардах эрх бүгдэд бий.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй улс. Үүнийг ашиглаж иргэдийн бухимдлыг төрүүлэх, найрсаг харилцаатай хөрштэй нь хагалж бутаргах, ийм хардалт зөвхөн энэ сэдвээр биш бүхий л сэдвээр гардаг. Тиймээс ГХЯ энэ тал дээр богино хугацаанд нээлттэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.