МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна

Улс төр

 

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна. Өнөөдрийн /2022.04.11/ хуралдаанд дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Эргэн сануулахад, өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчдын шаардлагад хариу өгөх үеэр "Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна" хэмээн мэдээлсэн билээ. Энэ дагуу дээрх асуудлаар хуралдаж байгаа аж.