“Даян дэлхийд фашизм хэрэггүй, бид эхнийг хүснэ” уриан дор ТББ-ууд, иргэд нэгдэн жагсав

Улс төр

ОХУ, Украйн хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн учраас олон улсын хэмжээнд зарим талаараа нөлөөлөл үзүүлж эхэлснийг шинжээчид өгүүлсэн. Монгол Улстай хиллэдэг төдийгүй сайн хөршийн харилцаатай явж ирсэн ОХУ-ын энэхүү асуудал монголчууд бидэнд хамааралтай. Тийм ч учраас иргэд олон нийт энэхүү мөргөлдөөний талаар янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа.

Зарим талаараа ОХУ-ыг дэмжиж, Украины неонацизмыг эсэргүүцэн, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөхгүй байгааг шүүмжлэх болсон. Тиймээс өнгөрөгч амралтын өдөр Г.К.Жуковын талбайд “Даян дэлхийд фашизм хэрэггүй, бид эхнийг хүснэ” уриан дор “Новороссия андууд” нийгэмлэг, “Хөрш ОХУ-ыг дэмжигч монголчуудын цахим нэгдэл” ТББ болон “Даян дэлхийн энхтайван, тэгш эрхт байдлын төлөө” цахим орчинд нэгдсэн иргэд зохион байгуулав. Тэд энэ үеэрээ адил тэгш, үнэн бодит мэдээлэл түгээхийг хүссэн юм.