ИНЕГазар шинээр ашиглалтад орох системийн үйлдвэрийн сургалтад инженерүүдээ хамруулав

Улс төр
✅✈️ Австри 🇦🇹 улсын нийслэл Виенна хотод орших 75 жилийн түүхтэй, иргэний болон цэргийн агаарын навигацийн удирдлагын цогц системээс гадна нийтийн тээврийн удирдлагын систем үйлдвэрлэгчийн байранд шинээр ашиглалтад орох VCS3020 болон VCX-IP системийн үйлдвэрийн сургалтад манай инженерүүд сууж байна. 👏🏻👏🏻
📌 Энэхүү сургалтаар үйлдвэрлэгчийн гуравдугаар түвшингийн мэдлэгийг бүрэн эзэмших ба цаашид тухайн системийг суурилуулах, гэмтлийг тодорхойлох болон засварлах арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэх чадварыг эзэмшиж байгаа юм. Тус системийн SAT /Site Acceptence Test/ нь IV/25-аас 14 хоногийн хугацаатай Буянт-ухаа УХТ дээр хийгдэнэ. 💯💯