З.Энхболд: Ардчилсан намын энэхүү тамга нь анх үүсгэн байгуулагдахад миний захиалж хийлгэж байсан ЖИНХЭНЭ ТАМГА гэдгийг онцоллоо

Улс төр
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫГ ЁСЧЛОН БАТЛАМЖЛАХ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЖ БАЙНА
Үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн журмын олон нөхдийнхөө итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус их хурал албан ёсоор эхэлж УИХ-ын дарга, АН-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ Ардчилсан намын энэхүү тамга нь анх үүсгэн байгуулагдахад миний захиалж хийлгэж байсан ЖИНХЭНЭ ТАМГА гэдгийг онцоллоо.
Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1348 төлөөлөгч оролцож байна.