Тавантолгойн цахилгаан станцын тендерт гаднын зургаан компани саналаа өгчээ

Улс төр

Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Ингэхдээ  2024 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн. Харин цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендер оролцогчдын хүсэлтээр хоёр удаа хойшлоод байгаа юм. Тэгвэл Тавантолгойн цахилгаан станцын тендерийг 2022 оны дөрөвдүгээр 1-нд албан ёсоор нээж, үнэлгээ хийх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар зургаан компани оролцох саналаа ирүүлсэн бөгөөд бүгд гаднын компаниуд юм байна. Эргэн сануулахад, станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь ярьж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө тооцсон. Мөн төрийн өмчит Тавантолгойн цахилгаан станцыг “Эрдэнэс тавантолгой” компанийг түшиглэн байгуулж,  Оюу толгой ХХК-ийг төрийн өмчийн Тавантолгой цахилгаан станцаас эрчим хүчээр хангах юм.