"One Punch Man" манганы зохиолоор кино хийнэ

Соёл урлаг, Спорт

Манга уншдаг, аним үздэг залуус маань "One Punch Man" гэх нэрийг сонсоод толгойд нь шууд л нэгэн халзан нөхөр бодогдож байгаа байх. Анх 2009 онд Японы алдарт манга артист ONE "One Punch Man" хэмээх манга гаргаж байсан бөгөөд 2012 онд уг бүтээлийг Yusuke Murata дижитал хэлбэрээр дахин гаргасан нь тухайн үеийн залуусын дунд асар хурдтайгаар хит болсон тул 2015 онд ижил нэрт анимийг гаргахаар болсон гэдэг. Өрсөлдөгчөө ганц л цохилтоор нам дардаг Сайтама залуугийн тухай өгүүлэх энэхүү аним мөн л гарсан даруйдаа л хит болсон. 

Тэгвэл "Sony Pictures" кино компанийн энэхүү төсөлд гарсан даруйдаа хит болдог зохиолоос гадна маш чадварлаг уран бүтээлчид ажиллах аж. Өөрөөр хэлбэл "Venom" (2018) кинонд ажиллаж байсан туршлагатай Scott Rosenberg болон Jeff Pinkner нар энэхүү киноны зохиолчоор ажиллах бол "Arad Productions" компаниас продьюсерийн ажлыг нь хариуцна гэв. 

Ямартай ч "Marvel Entertainment" компанийн CCO буюу креатив хэлтсийн захирлын албан тушаалыг хашиж явсан, Marvel-ийн олон олон киноны гүйцэтгэх продюсерээр ажиллаж байсан туршлагатай продюсер Avi Arad энэхүү кинон дээр ажиллах болсон тул чанартай бүтээл гарна л гэж хүлээх үлдэж дээ. 

Эх сурвалж: Hypebeast, Variety