Лос Анжелес Клипперс 13 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байна

Соёл урлаг, Спорт

NBA-ын талбайд найман тоглолт болохоос 1 тоглолт коронавирусийн протколын улмаас хойшилж 7 тоглолт боллоо. Лос Анжелес Клипперс талбайдаа Оклахома Сити Тандер багтай тоглож 100-108 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар 13 хожил, 4 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Тандер 6 хожил, 9 хожигдолтой болж өрнөд бүсийн 12-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Кавай Леонард 34 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Сөрж Ибака 17 оноо, Пол Жорж 11 оноог авчээ. Эсрэг багаас Шай Гилгэс Александр 23 оноо, Жорж Хил 22 оноог авчээ.