Хоёр ч удаа цаг сунгаж Денвер Наггетс баг Финикс Сансыг хожлоо

Соёл урлаг, Спорт

NBA-ын талбайд 7 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Денвер Наггетс багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг гурван удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолт 103-106 харьцаагаар Сансын ялалтаар өндөрлөсөн билээ. Харин хоёр дахь тоглолт хоёр хоногийн өмнө болсон тоглолт нэмэлт цагт Наггетс 130-126 харьцаагаар ялалтаар дууссан билээ.

Өнөөдрийн тоглолтын эхний нэмэлт цагийг Жамал Муррэй цаг дуусахад зэрэгцэж холын зайнаас тэнцүүлсэн бол дараагийн нэмэлт цагийг Жей Краудер сунгажээ. Хоёр дахь нэмэлт цагт Наггетс багаараа гайхалтай байж баг нь 120-114 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар Наггетс 9 хожил, 7 хожигдолтой болж өрнөд бүсийн тавдугаарт бичигдэж байгаа бол Санс 8 хожил, 7 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт эрэмбэлэгдэж банйа.

Тус тоглолтод Никола Ёокич 29 оноо, 22 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 26 оноог авчээ. Эсрэг багаас гарааны тоглогчид бүгд жигд тоглож 10-аас дээш оноог авсан бол Крис Пол, Жей Краудер нар 21 оноог авчээ.

 

IFrame

IFrame

IFrame

IFrame

IFrame

IFrame