А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм, Эдийн засаг

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 23-нд нийт 12848 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

Эдгээр 16 хүн нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд 7 хүн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Харин Баянзүрх дүүргийн 2-р хорооны нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1124 тохиолдол бүртгэгдсэн. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1627, эдгэрсэн 1149 хүн байна. 

Эмчлэгдэж байгаа 473 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 байгаа" гэв.