СҮХБААТАР ДҮҮРЭГТ ШИНЭ ГОЛОМТ ГАРЧ НИЙСЛЭЛЭЭС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛООД БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо буюу Хүүхдийн-100 орчимд "Ковид-19" халдварын шинэ голомт үүсчээ. Одоогоор хавьтлыг олж тогтоох ажил хийж байна. Ийм учраас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаасан аж. Өөрөөр хэлбэл PCR шинжилгээ өгч зөвшөөрөл авсан байсан ч нийслэлээс гарахыг түр хугацаанд хориглоод байна.