Клевленд Кавалерс хоёр дараалж Брүүклин Нетс багийг хожлоо

Соёл урлаг, Спорт

NBA-ын талбайд 13 тоглолт болохоос хоёр тоглолт коронавирусийн протколын улмаас хойшилж, 11 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Брүүклен Нетс баг Клевленд Кавалерс багтай тоглолоо. Хоёр хоногийн өмнө хоёр баг тоглож Кавалерс 147-135 харьцаагаар хожоод байсан билээ. Энэ удаагийн тоглолтод их гурвалын нэг болох Кевин Дурант тоглоогүй юм. Тоглолтын эхний хагаст багууд энэ тэнцүү өрсөлдөж нэг оноогоор Кавалерс тэргүүлсэн бөгөөд гуравдугаар үед онооны зөрүүг 11 болгож чадсан юм. Шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадсанаар 113-125 харьцаагаар хожлоо.

Улмаар 8 хожил, 7 хожигдолтой болж дорнод бүсийн 5-рт бичигдэж байгаа бол Нетс 9 хожил, 8 хожигдолтойгоор дорнод бүсийн наймд эрэмбэлэгдэж байна. Тус тоглолтод Коллин Секстон 25 оноо, 9 оновчтой дамжуулалт Андре Драммонд 16 оноо, 16 самбар Ларри Нэнс 16 оноо, 10 самбарыг авсан бол эсрэг багаас Кайри Өрвинг 38 оноо, Жэймс Харден 19 оноо, 11 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

IFrame

IFrame

IFrame

IFrame

IFrame

IFrame