А.Амбасэлмаа: 19 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна

Нийгэм, Эдийн засаг

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 22-нд нийт 15071 хүнд PCR шинжилгээ хийхэд 19 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

Эдгээр 19 хүн нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Моностой холбоотой 5 тохиолдол, Хас банктай холбоотой 1 тохиолдол, ЧД, СХД, БЗД-ийн гэр бүлийн хавьтлууд байна

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1108 тохиолдол бүртгэгдсэн. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1611, эдгэрсэн 1125 хүн байна. 

Эмчлэгдэж байгаа 473 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 53, хөнгөн 414 байгаа" гэв.

IFrame