ӨНӨӨДРӨӨС ҮСЭЭ ЗАСУУЛЖ, НОМ ХУДАЛДАН АВЧ БОЛОХ НЬ

Нийгэм, Эдийн засаг
Нийслэлийн Онцгой Комиссын өчигдрийн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс үсчин, гоо сайхан, номын сан болон бүх төрлийн барааны худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг нээнэ. Ингэснээр Нарантуул, Хархорин зэрэг барааны томоохон захууд ч ажиллаж эхэлнэ.
Хамгийн гол нь үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмээ маш сайн дагаж мөрдөхийг анхааруулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,592 болсон бол үүнээс 1,097 хүн эдгэрч, эмчлүүлж байгаа 583 хүн байна.