ТАТВАРЫН ОРЛОГО 2020 ОНД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Үндэсний статистикийн хорооны  мэдээллээр татварын нийт орлого 2020 онд 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 их наяд төгрөгөөр буурсан байна. Үүнд  нийгмийн даатгалын орлого 442.5, орлогын албан татвар 335.8, НӨАТ  281 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 117, онцгой албан татвар 86.5, гадаад үйл ажиллагааны орлого 49.4  тэрбум төгрөгөөр тус тус буурсан явдал нөлөөлжээ.