Лос Анжелес Лейкэрс улирлын 12 дахь хожлоо байгууллаа

Соёл урлаг, Спорт

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Лос Анжелес Лейкэрс баг Милоуки Багсын талбайд зочилж тоглож 113-106 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар 12 хожил, 4 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ. Харин Багсын улирлын 6 дахь хожигдлоо амслаа.

Тус тоглолтод Леброн Жеймс 34 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 18 оноо, 9 самбар, 6 дамжуулалт, KCP 23 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Адетокумбо 25 оноо, 12 самбар, Жүри Холидэй 22 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, Крис Меддлетон 20 оноо, 5 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ.