БРҮҮКЛИН НЕТС ХОЁР Ч УДАА ЦАГ СУНГАСАН Ч КЛЕВЛЕНД КАВАЛЕРС БАГТ ХОЖИГДЛОО

Соёл урлаг, Спорт

NBA-ын талбайд 11 тоглолт болох байснаас хоёр тоглолт коронавирусийн протколоос болж цуцлагдаж 9 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож хоёр удаа 137-145 харьцаагаар Кавалерс хожлоо. Улмаар 7 хожил, 7 хожигдолтой болж дорнод бүсийн 6-рт бичигдэж байгаа бол Нетс 9 хожил, 7 хожигдолтой болж дорнод бүсийн тавдугаарт бичигдэж байна.

Тус тоглолтод Коллин Сектон 42 оноо, Кеди Осман 25 оноог авчээ. Эсрэг багаас Кари Ирвинг талбайд гарсан бөгөөд их гурван нийлснээс хойшхи эхний тоглолт юм. Ирвинг 37 оноо, Жеймс Харден 21 оноо, 10 самбар, 12 дамжуулалт,  Кэвин Дурант 38 оноо, 12 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

 

IFrame

IFrame

IFrame