ШУУД:32 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. /2021.01.20, 11:00 цаг/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь УБ хотод бүртгэгдлээ. Үүний 13 нь БГД-ийн 12-р хорооны 19-р байрны нэг орцны хүмүүс байна. Тус байрны тохиолдлын дотор ЭХЭМҮТ-ийн эмч халдварт өртсөн.