БНХАУ,ОХУ-Д ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ВАКЦИНУУДЫГ Ч СУДАЛЖ БАЙГАА

Нийгэм, Эдийн засаг

Коронавирусийн эсрэг вакцин хэзээ манай улсад орж ирэх, дархлаажуулалтыг нийтэд хэдийнээс хийх талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараас тодруулахад: 

-2021 оны нэгдүгээр улиралд коронавирусийн вакцин авч ирнэ. Бид эхний ээлжид Pfizer, AstraZeneca, Moderna компанийн вакцинуудыг Монгол Улсын эм, эмийн бүтээгдэхүүний бүртгэлд оруулсан. Мөн БНХАУ, ОХУ-д хэрэглэж байгаа вакцинуудыг судалж байна.

Эрүүл мэндийн сайдтай хамтарсан тушаал гаргаж вакциныг авчрах, түгээх, хадгалах гээд вакцинжуулалттай холбоотой үндэсний төлөвлөгөөт хөтөлбөрийг баталсан. Тиймээс бид нэгдүгээр улиралдаа багтаад Ковид-19-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна" гэсэн юм.