ЦАГААН САРААР ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Цагаан сарын баяраар хатуу хөл хориог тодорхой хугацаанд тогтоох талаар мэдээллээ. 

Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хязгаарлалт тогтоох, үйлчилгээний байгууллагуудыг нээж хаах нь зөвхөн УОК-ын шийдээд байдаг зүйл биш. Мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, дараах таван гол шалгуурыг харгалзан шийдвэрээ гаргадаг.

  • шинээр бүртгэгдсэн голомтын тоо
  • шинэ тохиолдлын тоо
  • халдварлуулах түвшин
  • 10 мянган хүн амд ноогдож байгаа өвчлөл
  • лабораторийн шинжилгээний эерэг хувь

Одоогоор бизнес, үйлчилгээний байгууллагуудаа дэмжин бага хэмжээгээр сулруулж байна. Хэрэв өвчин цааш тархаад, байдал хүндэрвэл дахиад л хатуу хөл хориог тогтооно. Зөвхөн манайх ингээд байгаа юм биш, дэлхийн бүх улсад нь ийм арга хэмжээг авч байна. Тэр тусмаа томоохон үндэсний баярын үеэр ч хатуу хөл хориог тогтоодог. Тиймээс энэ жишгээр Цагаан сарын баяраар хатуу хөл хориог тодорхой хугацаанд тогтооно" гэлээ.