ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ДӨРВӨН ХҮҮХЭД БЭРТЭВ

Нийгэм, Эдийн засаг

Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 388 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэлээ. Үүний улмаас зургаан  хүн гэмтэж бэртсэний дөрөв нь хүүхэд байв. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна. 18.30 цагийн орчим Өмнөговь аймаг, Баяндалай сум Наран 2-р баг “Халзан Хайрхан” гэх газар /сумын төвөөс баруун 60км/ шороон замд Toyota Land Cruiser 80 маркийн автомашин онхолдож,  зорчигч 59 настай, эмэгтэй Т амь нас хохирсон. Албан хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 86 жолооч илрүүлсний 51 нийслэлд, 35 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  Иймд ойрын өдрүүдэд хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна гэлээ.