ХУВЦАС, ГОО САЙХНЫ БАРАА, ТОГЛООМЫН ХУДАЛДААГ НЭЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Зарим төрлийн худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 орны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нээгдэж байна. Энэхүү аж ахуйн нэгжүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм ямар байдлаар мөрдөх, ямар тусгай шаардлага, нөхцөлүүд тавигдах, үйл ажиллагааг нээхэд ямар зөвлөмжүүд хүргэх шаардлагатай байгаа вэ зэрэг асуудлаар нийслэлийн холбогдох албаныхан тодорхой мэдээллүүдийг өглөө.

Мэдээллээр "Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб дээр мэдээллүүдийг нэгтгэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлээр тоон мэдээллүүдийг нэгтгэсэн.

Нэн чухал асуудал бол халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ буюу эрүүл мэндийн асуудал аж ахуйн нэгжүүдийг нээхэд нэгдүгээрт чухал хүчин зүйл болж байгаа. Үүнд дээр нэмэгдээд эрсдэлийн үнэлгээнүүд нийслэлийн холбогдох газруудад хийгдэж байна. Мөн тухайлсан мэргэжлийн байгууллагууд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар гэх мэт мэргэжлийн байгууллагуудын саналын үндсэн дээр эдгээр шийдвэрүүд гарч байгаа гэдгийг онцоллоо.

18-ны өдрөөс үйл ажиллагааг нь хязгаарлаж байгаа чиглэлүүд үндсэн нэршээрээ 14 болж буурсан. Өмнө нь нэгдүгээр сарын 11-ний өдрөөс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн нутагт дэвсгэрт 18 салбар чиглэлийн үйл ажиллагаа хязгаарлагдаж байсан бол тодорхой худалдаа, үйлчилгээнүүд өнөөдрөөс нээгдэж, хязгаарлаж байгаа салбар чиглэлийн ерөнхий нэршил 14 болсон.

Цаашдаа халдварын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ болоод мэргэжлийн байгууллагуудын санал, бусад судалгаанд үндэслэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ. Үүнд ямар нэгэн тухайлсан хугацаа, тов тавихгүй байгаа.

 

"Дараагийн ээлжинд" гэсэн ерөнхий нэршлээр хэлбэл үлдэж байгаа бүх төрлийн худалдааг нээхээр судалж байгаа. Үүнд бүх төрлийн хувцас, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоомын худалдаа одоогоор хязгаарлагдсан байгаа эдгээр чиглэл багтаж байгаа" гэдгийг онцоллоо.