ЭНЭ САРД БНСУ-РУУ ХОЁР УДАА ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

УОК-оос энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, БНСУ-д байгаа иргэдээ татахаар боллоо. 

Энэ долоо хоногийн баасан гарагт /2021.01.22/ болон энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас хоёр удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан байна.

УОК-оос хоёрдугаар сараас эхлэн тогтмол тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн аж. Одоогоор нислэгүүдийн зөвшөөрөл авахаар тухайн улсуудаас хүлээж байгаа юм байна. Үүний дараагаар аль аль улсууд руу нисэх тодорхой мэдээллийг олон нийтэд зарлахаар төлөвлөжээ.