А.АМБАСЭЛМАА: "МОНОС"-ЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТЛЫН 4 ХҮНЭЭС ХАЛДЬАР ИЛЭРЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 9115 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс есөн хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүний дөрөв нь "Монос"-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс  байна. Харин хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн  Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлынх байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 боллоо. Бусад аймагт бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэж ярилаа.