НОРВЕГИ УЛСАД КОРОНА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ УЛМААС 29 ХҮН НАС БАРЖЭЭ

Дэлхийн мэдээ

Скандинавын хойгийн Норвеги улс арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн Pfizer/BioNTech компанийн вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд 30,000 гаруй хүн эхний тунгаа хийлгэжээ. Норвеги улсад цар тахал эхэлсэн цагаас хойш коронавирусийн халдварын 58,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 517 хүн нас бараад байгаа.

Тэгвэл тус улсын эрүүл мэндийн яам өндөр настай иргэдэд вакцин хийхдээ эрүүл мэндийн нөхцөл байдлыг нь харж байж шийдэх зөвлөмжийг гаргажээ.

Ням гарагийн байдлаар Норвегид вакцин хийлгэснийхээ дараа нас барсан өндөр настны тоо 29 хүрсэн байна.

Амиа алдсан өндөр настнууд нь суурь өвчтэй, эрүүл мэндийн хувьд нэлээд доройтсон хүмүүс байжээ.

Вакцин хийлгэсний дараа үзүүлдэг хариу үйлчлэл нь зарим хүнд өвчтэй хүмүүсийг үхэлд хүргэж байна гэж Норвегийн эрүүл мэндийн яам дүгнэсэн байна. Тиймээс вакциныг ямар хүнд хийх, хийхгүйгээ эмч нар өөрсдөө шийдэж байх зөвлөмжийг гаргажээ.

“Хүнд өвчтэй хүмүүсийг эс тооцвол Pfizer/BioNTech-ийн вакцин маш бага эрсдэлтэй нь харагдаж байгаа. Тиймээс бид вакцинжуулалтын аянаа хэвийн үргэлжлүүлэх болно. Гарсан эрсдэл нь одоогоор бидний төсөөлж байсан хэмжээнд байна” гэж Норвегийн эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Pfizer/BioNTech компаниуд хүний амь эрсдсэн тохиолдлуудыг судлахад Норвегийн засгийн газартай хамтран ажиллаж буйгаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider