АВТОБУС, ТАКСИНД QR КОД УНШУУЛДАГ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр /2021.01.17/ 635 автобус, 432 такси гарсан байна. Нийтийн тээврийн нийт 97 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн автобус иргэдэд үйлчилж байгаа аж.

Өчигдөр өглөөний 07:00-10:00 цагийн байдлаар 18330 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус болон таксинд QR код байршуулжээ. Ингэснээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх боломжтой болж байна.