САЛХИНЫ ХУРД 20 МЕТР СЕКУНД ХҮРЧ МАЛЧДЫН ГЭР НУРЖЭЭ

Эрэн сурвалжлах

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Түнгэт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 120 км-т өчигдөр /2021.01.12/   14:00 цагт салхины хурд 20 метр секунд хүрсний улмаас малчин айлын гэр нурж унасан. Тус сумын харьяат малчин Б-ийн 8 ханатай гэр, мөн сумын Өндөр мод багийн “Мөстийн хар бэлчир” гэдэг газар малчин Ц-ийн 8 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг 14:05 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.