ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ЖУРАМ ЗӨРЧСӨН 84 ИРГЭНД ТОРГУУЛЬ НОГДУУЛЛАА

Эрэн сурвалжлах

Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб энэ сарын гуравны өдрөөс эхлэн найман чиглэлд хөдөлгөөнт хяналтын цэгийг ажиллуулж эхэлсэн.  Үүнд 15 байгууллагын 135 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хугацаанд 555 тээврийн хэрэгслээр 1178 иргэн Орхон аймагт ирсэн байна. Үүнээс орон нутагт зорчих журам зөрчсөн 64 тээврийн хэрэгсэлтэй 84 иргэнийг шалгаж зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан гэж Засаг даргын шуурхай хуралдааны үеэр ОБГ-ын дэд дарга Б.Золжаргал мэдээллээ.

Мөн энэ үеэр Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр,  гэр хорооллын болон орон сууцны хороолол дундах гудамж талбайн авто замын цас мөс, халтиргаа гулгааг арилгах зорилгоор 15540 кг цас хайлуулах бодис, 1400 кг давс, 24 м.куб хайрга цацаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа талаараа мэдээлэв. Тус байгууллагын зам талбайн 121 үйлчлэгч хотын гудамж талбай, байр хоорондын цас мөсийг бүрэн цэвэрлэж дууссан байна.