РОНАЛДО АХИАД Л...

Соёл урлаг, Спорт

Роналдогийн Ювентус лигийн ээлжит тоглолтоо Сассулогийн эсрэг хийж 82’, 92’ дахь минутуудад гоолдож тэнцэж дууссан газар чухал 3 оноо авлаа. 

Өнгөрсөн тойрогт манлай баг Миланыг нухсан Юве ийн нэг тойрог дутуу тэдний ард 7 оноо ойртлоо. 

Роналдо замналынхаа 759 дэх гоолыг оруулснаас гадна Сери А д 15 дахь гоолоо шигтгэж мэргэн буучдын жагсаалтын 1-рт бичигдэж байна. 

Пирло багаа зөв залж Роналдо ба бусад залуучууд нь сайн үзэж Юве сэргээд эхэллээ. 

Сери А энэ жил ойрд байгаагүй сонирхолтойгоор үргэлжилж одоогоор аваргын төлөө 6 баг ид үзэлцэж байна.  Дараа сард 36 хүрэх Роналдогийн ганган форм, гоолын бороо үргэлжилсээр

           

Сүүлийн 15 улиралд улирал бүр зөвхөн лигийн тоглолтуудад 15 ба түүнээс дээш гоол оруулсан ч гэх шиг! 

⚽ 2006/07: 17

⚽ 2007/08: 31

⚽ 2008/09: 18

⚽ 2009/10: 26

⚽ 2010/11: 40 

⚽ 2011/12: 46

⚽ 2012/13: 34

⚽ 2013/14: 31

⚽ 2014/15: 48

⚽ 2015/16: 35

⚽ 2016/17: 25

⚽ 2017/18: 26

⚽ 2018/19: 21

⚽ 2019/20: 31

⚽ 2020/21: 15