БӨХЧҮҮДЭД ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСАНЫ ДАРАА ЦОЛ ОЛГОДОГ БОЛНО

Соёл урлаг, Спорт

Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн саналуудаа танилцууллаа. Үүнд допингийн хариуны дараа цол олгодог болох тухай санал орсон байна. Мөн  бөхчүүдийн эрэмбэ, үзүүрийн бөхчүүдэд хэрхэн цол олгох зэрэг маргаантай олон асуудлыг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадмын өмнө цэгцлэхийг зорьж, дараах саналуудыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн иргэдээс санал авч буй бөгөөд өчигдрийн байдлаар МҮБХ-д ямар нэгэн санал ирээгүй аж. Иргэдийн оновчтой саналыг хүлээн авч төсөлд тусгах болно. Хуулийн төсөлд санал хүргүүлэх бол mubh.2021@gmail.com хаягаар ирүүлнэ үү гэж МҮБХ-оос мэдээллээ.

 

 

Монголын Үндэсний Бөхийн  Холбооноос “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн санал: