"THE HU" ХҮНД ХӨГЖМИЙГ ДАХИН ДЭЛХИЙД ТАНИУЛЖ БУЙ ДӨРВӨН ХАМТЛАГЫН НЭГ

Соёл урлаг, Спорт

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий “Хүннү” рок гэх урсгалыг бий болгоод буй “The Hu” хамтлаг сарын өмнө Youtube-д нэг сая subscribers-тай болж, “Gold play button” шагналын хүртсэн. Тэгвэл ахин нэг баяртай мэдээ дуулгахад Их Британийн

“Metal Hammer” сэтгүүл тус хамтлагийг рок хөгжмийн ойлголтыг дэлхий даяар өөрчлөн шинэчилж буй дөрвөн хамтлагийн нэгээр нэрлэж, зурагаар нь маргааш худалдаанд гарах дугаарынхаа хавтсыг чимжээ. Уг дугаар нь шинэ оны ууган дугаар аж. 

Харь гаригийн зэвсэг. Ихэр сүм. Дэлхий даяар хүнд хөгжмийг дахин тодорхойлох дөрвөн хамтлаг. 2021.-ыг өшиглөх дөрвөн өөр хавтас. Энэ бол Шинэ бас Хүнд.