Урлаг соёлын үйл ажиллагааг гэрт нь очиж хүргэж байна

Соёл урлаг, Спорт

 Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Нанжидын нэрэмжит Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Соёлын төвийн хамт олон өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад “Соёлын довтолгоо ахмад настны амар мэнд” соёл урлагийн арга хэмжээг ердийн хөсөг морин тэргээр зорьж очин явуулын үйлчилгээ үзүүлж байна. Тус арга хэмжээг ахмадууд талархан хүлээн авч хамтдаа дуулж залуу насны дурсамжаа хуваалцаж байна.