БНХАУ: ОХУ-д цар тахалтай тэмцэхэд нь туслахад бэлэн

Дэлхийн мэдээ

БНХАУ дэлхийн улс орнууд, тэр дундаа Орос улстай COVID-19 вирусийн цар тахалтай тэмцэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэж ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалах асуудал эрхэлсэн атташе хошууч генерал Куй Яньвэй мэдэгджээ. 

 

"Хятад улс  тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, мэдээлэл солилцох тал дээр Орос зэрэг дэлхийн орнуудтай хамтран ажиллахад бэлэн. БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажилласан, цаашид ч энэ ажиллагаагаа үргэлжилүүлнэ" хэмээн Яньвэй мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, БНХАУ тахалтай тэмцэх болон урьдчилан сэргийлэх туршлагаасаа хуваалцахад бэлэн гэнэ. Түүнчлэн урьдчилан сэргийлэх тарилга болон вирусийн эсрэг эм боловсруулахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хятадын эрх баригчид ихээхэн анхаарч байгаагийн дээр титэм вирусийн улмаас илүүтэй хохирол амссан улс орнуудад тусламж үзүүлэх зорилготой байгаа хэмээн Куй Яньвэй мэдэгджээ