Э.Дашнямын үзүүлбэр дэлхийн шилдэгт багтлаа

Соёл урлаг, Спорт

“Монгол телевиз”-ийн “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Дашнямын үзүүлбэр “Best of the voice”-ийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрийн нэгээр шалгарчээ. Дуучин Укагийн багийн гишүүн тэрбээр “The Knock Out” шатанд “Нэр үгүй салхи”, “Гавалмаа” дууг хоршуулан дуулсан юм.

Уянгалаг хоолойгоороо монгол түмний сэтгэлийг татаад буй Э.Дашням Укагийн багаас С.Марал-Одын хамт дараагийн шатанд шалгараад байгаа.

Үүний сацуу Өвөр Монголын алдарт дуучин Цэцэгмаа Э.Дашнямд талархсанаа илэрхийлж, амжилт хүсчээ.

 

Э