2021 онд таны дагах 10 монгол инстаграм хаяг

Соёл урлаг, Спорт

Шинэлэг, бүтээлч, сонирхолтой постууд оруулдаг монгол инстаграм хаягуудыг танилцуулж байна. 

@inmongolia.wedontsay

Зөвхөн монголчууд бид л ойлгох, элэгсэг дотно санагддаг хэллэгүүдийг танд сануулах болно.

 

 

 

@lemonpress.mn

Бидний мэдвэл зохих технологи, бизнес, хөрөнгө оруулалт, санхүүгийн тоймыг 7 хоногт хоёр удаа хүргэдэг ньюслеттер. 

 

 

@aboutenerel

Минималист, эко амьдралын хэв маягийг эрхэмлэгч Энэрэлийн хуудас танд урам зориг өгөх нь гарцаагүй. 

 

 

@naralikeshealthy

Эрүүл амьдралын хэв маяг, хоол тэжээлийн талаар сонирхолтой, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүд хүргэдэг. 

 

 

 


@haliuna

“Гол нь тууштай” номын зохиолч Б.Энххалиун дасгал хөдөлгөөн, хооллолттой холбоотой хэрэгцээт мэдээллийг тогтмол хүргэх болно. Мөн гэрийн нөхцөлд хийж болох 30 хоногийн дасгалыг тэрбээр оруулжээ. 

 

 

@saraa.amber

Комик, иллюстрэшн сонирхогчдод таалагдах нь гарцаагүй.

 

 

 


@ugluunii_tsai

Орон орны өглөөний цайтай танилцахыг хүсвэл энэ хуудсыг дагаарай.

 

 

 


@zemseg

“Сүнс урлал” номын зохиолч Э.Бүжинлхам сэтгэлийг тань баясгах яруу найргуудыг хуваалцах болно. 

 

 

@unretouched_

Гэрэл зургуудыг тайлбар, түүхийн хамт хүргэдэг. Гайхалтай зургуудыг үзэх нь таашаалтай ч түүний цаана орших түүхүүдийг мэдвэл илүү утга учиртай. 

 

 

@tindernightmares_mongolia

Болзооны апп тиндерт өрнөдөг элэг хөшөөм, хайр хүргэм, эргэцүүлж тунгаамаар зүйлсийг энд хуваалцдаг.